Багачууд спортын сэтгүүлзүйд суралцана

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Багачууд спортын сэтгүүлзүйд суралцана

Өнөөдөр МҮОХ-ны байранд нэгэн сонирхолтой арга хэмжээ эхэлж байна. Энэ нь Азийн олимпийн зөвлөлөөс хүүхэд залууст Азийн наадмын тухай мэдлэг олгох, спортын сэтгүүлчдийг багаас нь бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд  Азийн олимпийн зөвлөлийн сэтгүүлч Жереми Уолкер манай өсвөрийн сэтгүүлчдэд хичээл заах юм. Уг арга хэмжээг удирдах Жереми Уолкер нь 30 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж байгаа Английн иргэн ажээ. Тэрбээр 16 хүртэлх насны хүүхдүүдэд спортын сэтгүүлзүйн анхан шатны ойлголт өгч, хичээл заах болно.

Харин маргааш МҮОХ-ны байранд Азийн наадмын мэдлэгийн тэмцээн явуулах аж.

Азийн олимпийн зөвлөлөөс 16 хүртэлх насны хүүхдүүдэд Азийн улс орнууд, спортын мэдлэг олгох зорилгоор зохион байгуулж буй асуулт, хариултын тэмцээнийг Азийн олимпийн зөвлөлийн ажилтан Вахид Кардани, Жиан Жоу нар удирдана. Асуулт, хариултын тэмцээн англи хэл дээр болох бөгөөд ялагч нь 2014 онд Азийн наадам болох БНСУ-ын Инчон хотод зочлон, шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм байна. Асуул, хариултын тэмцээн өглөөний 10.00 цагаас эхлэх бол үдээс хойш 14.00 цагаас Азийн наадмын хөгжөөнтэй гүйлт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэнэ. Уг гүйлтийг Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадмыг сурталчлах зорилгоор хүүхэд залуусын дунд гурван насны ангиллаар явуулдаг юм.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж