Энэ тухай БШУҮЭ-ийн дарга Ж.Батзоригоос лавлахад “Сүүлд хийсэн нэмэлт хэлэлцээгээр багш нарын цалинг хоёрдугаар сарын 1-нээс нэмнэ гэсэн. Засгийн газартай тохиролцсон тохиролцоог УИХ-ын эрхэм гишүүд биелүүлсэнгүй. Нөгөө талаар хөдөлмөрийн харилцааны онцлогийг ойлгож ухамсарлахгүй байна гэж ойлгож болно. Хуулиар зохицуулаагүй бусад бүх харилцаа бол гэрээ хэлэлцээрээр зохицуулагдана гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр нэгэнт гэрээ хэлэлцээрээр тохирсон зүйлээ биелүүлэхгүй байгаа болохоор бид тэмцлийн арга хэмжээ авахаас өөр арга үлдсэнгүй” гэсэн юм.
Энэ удаагийн багш нарын ажил хаялт нь өмнөх багш нарын ажил хаялтаас илүү өргөн далайцтай болох гэнэ. Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны багш нарын ажил хаялт зохион байгуулах түр хорооныхон үдээс хойш БСШУЯ-ны төлөөлөлтэй уулзана.