Зүүн Сибирьт дахин газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Зүүн Сибирьт дахин газар хөдлөв

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Тувад хэд хэдэн удаа газар чичирхийлэв. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр 6,8 магнитуттай газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:17-д 11,7 км-ийн гүнд болжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын  газар хөдлөлтийн төвөөс хэдэн км-ийн зайтай Орос-Монголын хил орчим газар хадлалтийн төв байв. Сибирийн бусад хотуудад газар хөдлөлт мэдрэгдлээ.

Дараагийн хүчтэй газар хөдлөлт нь хэдхэн цагийн дараа 5,6 магнитуттайгаар бүртгэгджээ.  Дараагийн цагуудад нь давтан хөдлөлт арай бага хэмжээтэй гарчээ. Хохирол сүйрэл байхгүй гэж Оросын Онцгой байдлын яам мэдээлсэн байлаа.

Мөн ням гаригт 6,1, 4,1 ба 4,2 магнитуттай газар хөдлөлт Тайваний арлын өмнө хэсэгт 20,4 км-ийн гүнд бүтгэгдсэн байлаа.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж