банди сайд болоодохлоо. Цэргийн яамны сайд шүү. Хар багаасаа байлдаж
тоглон өссөн хөөрхөн хүү. Аав нь хойно цэргийн даргын сургуульд сурч
байхдаа томоогүй бяцхан тэрчгэр шар бандиа эрхлүүлэн будённовка гэгддэг
улаан таван хошуутай шовгор цэмбэн малгай, пийвар юлд, салтаандаа
хавчуулаад гүйж тоглодог морин толгойтой урт саваа явуулдаг байж л дээ.
Дээд уруулдаа сахал зураад Чапаев болж тоглодог байсан хүү өсөн өссөөр
жинхэнэ сахалтай болжээ. Хүүхэд сэтгэлгээ нь нялхаараа үлдчихсэн
болохоос одоо ч дөрөө дарсан атны зэрэгт хүрсэн данхар шар эр бий.
сандалд бөгсөө хүргэж амжилгүй өнөө паластмаасан юлдээрээ гардан
тулаанд ордог байгаа. Хэнтэй юу байхав дээ, төрийн аппараттай. Хэд хэдэн
захирагч нар мах хулгайлж байгаад мань хаширт баригдчихаж. Цэргийн
ангийн хаанаас юу хусч болдогийг анддаггүй бололтой. Ангийн хашааны
үүдэнд окопон дотор яндан дурангаар хараад мөшгөөд сууж байсан байх.
Хулгайн жим цагийг андалгүй сууринд суухгүй юу даа. Тэгээгүй бол хулгай
хийснийг нь 24 цагийн дотор сайд хүн олж илрүүлэх бололцоогүй шүү дээ.
Гэмт хэрэгтэнг зөвхөн шүүх тогтоодог, гэхдээ хулгайч гэдэг нь газар
дээрээ гардагдсан болохоор одоо яая гэхэв.
Дараа нь баахан хүнийг
энгийн хүн нэрээр халж гарлаа. “Энэ яамны босгыг надаас өөр цэргийн бус
хүн алхах ёсгүй” гэсэн яруу тунгалаг афоризм нь Напалеон ч амьд ахуйдаа
хэлж амжаагүй ухаалаг хэлц буюу. Цэргийн хүмүүс чинь тодорхой хугацаанд
зэрэг цол дэвшээд явдаг биз дээ? Хурандаа цэвэрлэгч, бригадын генерал
тогооч… аан? Төрийн нарийн нь нэг ч өдөр сахилгад сууж үзээгүй
болохоороо улсын нууц задлаад унаваа. Хусаасгий. Өөрөө бол цэргийн
сургуульд чулуу модоор байлдаж тоглоод сахилга байтугайд суун хатуужсан
хуучин бууны хугархай л даа.
Цаашаа ч явж өглөө… Бие даасан
хэвлэлийн бага хурал хийлгэж оюуны томхон сорилтод оров. “Зүүн хойд
Азийн бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн томоохон геополитикийн болоод
эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилд орчихсон. Монгол Улс маань бүс
нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон тоглогч болж гарч ирж байна”
гэж албан ёсоор мэдэгдэв. За баларсан, мань эр тийш нь нийт бие
бүрэлдэхүүнээ мордуулах нь! Алтан улсыг эрхшээсэн Мухлай жанжин, аан?
Гэхдээ Мухлай Зүүн хойд Азийг 95 мянган цэргээр тохинуулсан, манай залуу
жанжин маань уртаашаа зургаан мянган цэрэгтэй шүү дээ? “Бидний тайван
байсан хорин жил ингээд дууслаа” хэмээн бүх цэргийг удирдан гардах сайд
маань цоглогоор өгүүлээд шүүрс алдан нийт ард түмнээ эргүүлж тойруулж
нэг харах нь Эх орны дайн эхэлснийг зарлах Левитан нэвтрүүлэгчтэй нэн
төстэй. Ард Улаанбаатар байна, бид алхам ч ухрах эрхгүй, ингээд Шивээ
Хиагтаа дуулан ширмэн бөмбөгөө өвөртлөөд давшаад байж дээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.