Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Цас орж, шуурна

Хаврын тэргүүн сар гарсаар Монгол орны нийт нутгаар цаг агаар тогтуун сайхан байгаа юм. Хүйтний эрч өдрөөс өдөрт буурч, зарим газраар нэмэх 3 хэм болтол дулаарах болсон. Гэхдээ цаг агаарын энэхүү таатай үзэгдэл тийм ч удаан үргэлжилэхгүй нь бололтой.Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдрөөс баруун болон  төвийн нутгаар цас орж, явган шуурга шуурах аж.  Маргааш буюу  энэ сарын 29-нд нутгийн зүүн хагаст, гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх гэнэ.  Харин ирэх долоо хоногоос нийт нутгаар дулаарах аж.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орох гэнэ.  Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.    

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, явган  шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус,

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Н.ГЭРЭЛ

 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж