Таван тэрбумын татвар, торгууль төлүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Таван тэрбумын татвар, торгууль төлүүлэх болжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар
“Алтандорнод Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний Татварын Ерөнхий
газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн
татварын улсын байцаагч нарт холбогдох хэргийг саяхан хянан хэлэлцжээ. “Алтандорнод Монгол” ХХК   нь Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлогын хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын өнгөрсөн оны тавдугаар сарын 27-ны өдрийн 210960 дугаар актын тогтоох хэсгийн холбогдох зарим хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Нэр бүхий татварын байцаагч нар “Алтандорнод Монгол” ХХК-ийн 2006, 2007 оны татвар төлөвлөлтийн байдлыг шалгаж, дээрх актаар 44 тэрбум 621 сая  төгрөгийн зөрчилд хоёр тэрбум 50,8 сая төгрөгийн нөхөн татвар, дөрвөн  тэрбум  901 сая төгрөгийн хүү, гурван сая  төгрөгийн торгууль бүгд зургаан  тэрбум 955 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ. Үүнээс тус компани зургаан тэрбум 610 сая төгрөгийн зөрчилд холбогдох 6,1 сая төгрөгийн нөхөн татвар, нэг тэрбум 220 сая  төгрөгийн хүү, гурван  сая  төгрөгийн торгуулийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрчээ. Харин  хоёр  тэрбум төгрөгийн нөхөн татвар, гурван тэрбум төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим дээрх хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт зарим нэг өөрчлөлтийг оруулжээ. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Алтандорнод Монгол ХХК нийтдээ нөхөн татвар, торгууль болон хүүний төлбөрт таван  тэрбум 19 сая төгрөгийг улсын төсөвт төлөх үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн байна. 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж