Билгийн тооллын XVII жарны Баясгалант хэмээх усан Луу жилийн хамгийн анхны азтанууд ХасБанкны хадгаламж эзэмшигчид байлаа. ХасБанкны хамт олон “Хуримтлалтай Монголын төлөө” уриан дор зохион байгуулж байгаа “ХасЛотто”-ныхоо гурав дахь удаагийн тохирлоор азтан болсон хадгаламж эзэмшигчдийнхээ хонжворыг 2012 оны 2 сарын 27-нд гардуулан өгсөн. Ирээдүйдээ санаа тавьдаг хүн бүрт зориулсан “ХасЛотто”-ны гурав дахь удаагийн тохирлыг 2012 оны хоёрдугаар сарын 21 буюу битүүний билэгт сайн өдрийн 1:30 цагаас МҮОНТВ-ээр нэвтрүүлж, азтануудаа тодруулсан юм.
Энэ удаагийн тохирлоор 999-н хадгаламж эзэмшигч Хадгаламжийн бэлгийн карт, 10-н хадгаламж эзэмшигч тус бүр 1 сая төгрөг, 1 хадгаламж эзэмшигч гадаадад аялах эрх, мөн 1 хадгаламж эзэмшигч иж бүрэн тавилгатай хоёр өрөө байр хожив.
ХасБанкинд хадгаламж нээлгэснээрээ М.Төгөлдөр, Б.Одцэцэг, Ц.Галбадрах, Т.Номин-Эрдэнэ, Б.Булга, С.Жигдэн, Э.Дэлгэрзаяа, Ж.Амаржаргал, У.Ганбаатар нар “ХасЛотто”-ноос тус бүр 1 сая төгрөг хожсон. Эдгээр азтанууд Улаанбаатар хот, Төв, Архангай, Баянхонгор, Дархан-Уул аймгуудаас тодорсон байгаа нь “Хуримтлалтай Монголын төлөө” ХасЛотто аян Монголын өнцөг булан бүрт хүрч буйг илтгэж байгаа юм. Түүнчлэн ХасБанкны хадгаламж эзэмшигч Г.Арвинжаргал гадаадад аялах эрх, Л.Ичинноров бүрэн тавилгатай 2 өрөө байр хожсоныг дуулгахад таатай байна. Энэ ялдамд “ХасЛотто”-ны супер азтануудад баяр хүргэе.
“ХасЛотто”-ноос бүрэн тавилгатай 2 өрөө байр хожсон Өвөрхангай аймгийн иргэн Л.Ичинноров нь ХасБанкийг “Хөгжлийн алтан сан” ТББ байхаас нь буюу 1999 оноос эхлэн харилцаж эхэлжээ. Тэрбээр ХасБанкнаас зээл авч өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн байна. Л.Ичинноров Монголчуудаа хуримтлалтай болгох сайхан санаачилга гарган ажиллаж байгаа ХасБанкны хамт олонд талархал илэрхийлж, ХасБанкны үйл ажиллагаа үргэлж гэр бүлд нь ээлтэй байдаг талаар дурдаж баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
“ХасЛотто”-ны азтануудад хонжворыг нь гардуулах үеэр ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир “Хуримтлалтай Монголын төлөө” урианд нэгдсэн 40-н мянган хүн шинээр ХасБанкны хадгаламж эзэмшигч болсныг онцлон тэмдэглэсэн. ХасБанкны хамт олон “ХасЛотто” сугалаат аяныхаа 4 дэх удаагийн тохирлыг 2012 оны 3-р сарын 30-нд явуулах болно.
“ХасЛотто” сугалаат аяны дараа дараагийн хонжвор ирээдүйдээ санаа тавьдаг иргэн таныг хүлээж байна. “ХасЛотто”-ны хонжворт бүрэн тавилгатай 2 өрөө байр 4-н ширхэг, гадаад аялах эрх 4-н ширхэг, нэг сая төгрөг 90-н ширхэг, Хадгаламжийн бэлгийн карт 2000-н ширхэг үлдсэн гэдгийг сануулъя. Хэрвээ та “ХасЛотто” сугалаат аянд оролцож азтан болохыг хүсвэл ХасБанкин дахь одоогийн болон шинээр нээлгэсэн хадгаламжаа 100-н мянгаас дээш төгрөгөөр нэмэгдүүлэхэд хангалттай.
Хуримтлуулсан нэг төгрөг бүр чинь аз авчрах болтугай.
Та Хуримтлалтай Монголын төлөө урианд нэгдээрэй.