Үндэсний аюулгүй байдлыг харах Путины үзэл

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдлыг харах Путины үзэл

Владимир Путин Оросын үндэсний аюулгүй байдлын тухай үзэл бодлоо гарган тавив. “Российская газета” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “тус орны баялагт хяналт тавих санааг “бусдад төрүүлэхгүй”-н тулд Оросын цэргийн хүчин чадлыг хүчирхэгжүүлэхээ Путин амласан байна. Байгалийн асар их баялагтай Орос орны хувьд түүний геополитикийн цогцолборт байр суурь, хүн амын өсөлт байхгүй мөн гол гүрнүүдтэй холбоо хангалтгүй зэргийг аваад тооцохоор өөрийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалах боломж талаасаа орчин үеийн хамгаалалтын системтэй байх ёстой нь мэдээжийн хэрэг. Оросын цэргийн хүчин, 2008 онд шинэчлэл эхэлтэл сүүлийн арван жилийн дотор уналтад байсан гэж Путины хэлсэн нь үнэний хувьтай.

Хөршүүдтэйгээ сайн харилцаатай, АНУ ба Европын холбоотой мөн Энэтхэг, Хятадтай хамтран ажилладаг бүр цаашлаад даяарчлал тогтвортой байдлын нэгэн гол нөхцөл болсон Оросын хувьд хилийн асуудал байхгүй гэвэл эргэлзэх хэрэггүй.

Путины мэдэгдсэний дагуу цөмийн зэвсгийн эсрэг талаар барих бодлого нь дэлхийн стратегийн тогтвортой байдлын чухал нөхцөл хэвээр байгаа нь үнэн. Харин нарийн тусгалын удирдлагатай зэвсэг, пуужингийн эсрэг хамгаалалт, сансарын зэвсгийн боломж бүхий л төрлийн кибер довтолгооны аюулыг дагуулаад байгаа өнөөгийн бодит байдал нь тус орны стратегийн тогтвортой байдлыг  хадгалах боломжийг улам ээдрээтэй болгож байгаа.

Тиймээс дээрх аюул, заналын эсрэг зогсохын тулд ирэх арван жилийн дотор усан доороос харвах баллистик пуужин ба тив алгасан нисэх пуужингууд 400 ширхэгийг мөн баллистик пуужинтай найман атомын шумбагч хөлгөөр цэргийн баазаа өргөжүүлэхээ Путин амлав. Энэ бол зөвхөн эхлэл нь. Нийтдээ 23 их наяд рубль буюу 750 тэрбум ам.долларын зардалтай цэргийн томоохон хэмжээний шинэчлэлээр Орос янз бүрийн зориулалтын 20 шумбагч, байлдааны 50 усан онгоц, цэргийн зориулалтын 100 сансарын аппарат, 600 нисэх онгоц, 1000 гаруй нисдэг тэрэг,  пуужинг угтан сөнөөх S-400 гэдэг 28 цогцолбор ба бусад зэр зэвсгийг худалдан авах гэнэ.

Холбоо, тагнуул, удирдлагын систем, нисгэгчгүй онгоц, байлдагчийн байлдааны талбар дахь хувийн хамгаалалтын систем зэрэг нь тэргүүлэх чиглэлд хамрагдаж байна. Цэрэгт татах албыг өөрчлөн гэрээт цэргийн албан хаагчдын хувийг таван жилийн дотор 40-70 хувь, 2020 он гэхэд 85 хувь хүртэл нэмэгдүүлэхээр Оросын өнөөгийн ерөнхий сайд тооцжээ. Ийм хэмжээний зардал Оросын дээд хүрээнд санал бодлын зөрөлдөөн гаргах боловч Путин үүнийг хэрэгжүүлэх эрс эрмэлзэлтэй бөгөөд тэр нь  зайлшгүй хийгдэх бололтой.

Гэхдээ Путины энэ төлөвлөгөөнд хэд хэдэн ноцтой асуудал байна. Нэгдүгээрт, түүний дэмжиж байгаа өргөн цар хүрээтэй зардал нь аль зэрэг тооцоологдсон бэ гэдэг.  Сангийн сайд асан Алексей Кудрин энэ асуудлаар санал зөрсөн учраас өнгөрсөн жил огцорч байлаа.

Хоёрт, Оросын батлан хамгаалахын цогцолборыг тус орны нийт аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн зүтгүүр болгон хувиргах нь зөв үү гэсэн асуулт.  Асар их мөнгийг Засгийн газрын хүнд суртлын хамгийн их авлигатай салбарт зарцуулан зарлагдах нь боломжийн хамгийн тааруу хувилбар байж магадгүй.

Гурав дахь асуудал, үзлийн үндсэнд нь хуучин өдөө ирээдүйн өрсөлдөгч гэх АНУ гол өрсөлдөх хүчин болон орж байна. Өрсөлдөгчид нь өнөөдөр Оросын сулхан хүчинцадалтай цэргийн баазаас илүү хүчирхэгжээд байгаа.

Дөрөвдүгээрт, Путины өгүүлэлд үндэсний аюулгүй байдал хөндөгдөж  байгаа ч үнэн хэрэгтээ тэнд зөвхөн цэргийн шинэчлэл яригдах болсон. Орост орчин үеийн хүчирхэг зэвсэгт хүчин хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ шинэ зууны үндэсний аюулгүй байдал нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, нийгмийн тогтвортой байдал ба сайн удирдлага зэргийг оруулсан байх ёстой.

Сүүлчийн асуудал, Оросын шинэчлэл нь энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулах орнуудтай дотно холбоотой байхыг шаардаж байна. Эдгээр орнууд нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын бүх гишүүд юм. Тэднээс хамгийн чухал нь Европын холбооны гишүүн орнууд. Тус холбооны нөөцөөс ашиглахын тулд Орос наад зах нь АНУ-тай сайн харилцаатай байх ёстой. Москва хоёр орны харилцааны цэргийн сөргөлдөөнийг аажмаар арилгахын замыг хайх ёстой ба харин дахин түүнтэй зэвсэглэлээр хөөцөлдөх тэмцэлд ороод хэрэггүй.

Хэдийгээр орчин үеийн хамгаалалтын систем хэрэгтэй ч Оросын улс төрийн лидерүүдэд улс орны аюул заналын төсөөлөлдөө шинэчлэл хийх шаардлагатай. НАТО зэрэг баруун фронтыг музей болгож болох цаг ирсэн ч Хятадын хилийн дагуу зүүн фронтыг үүсгэх хэрэг байхгүй. Сүүлийн 30 жилийн дотор Орос зөвхөн өмнө зүгт л байлдаан хийсэн юм. Тэнд л цэргийн нөөцийг хуримтлуулах хэрэгтэй. Бусад нь бол зөвхөн барьж байх бодлого төдий юм.

(“Carnegie Moscow Center”, ОХУ,  Дмитрий Тренин )

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж