Хэдийгээр УИХ-ын чуулган завсарлаад буй ч өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийнхэн нухацтай хуралдаж байна. Хаалттай хуралдаанаар иргэдэд тараах цахим үнэмлэхний хэвлэлтийн явц байдалтай танилцсанаас гадна Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн талаар хэлэлцэж байгаа сурагтай байна. Саналын тооллоготой холбоотой журам дээр цэгцлэх асуудал нэлээд байгаа талаар гишүүд нэлээд ярилцсан сурагтай.
Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах санал зэрэг УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүдийн санал зөрөлдөөнтэй зарим асуудлыг хэлэлцэх тул долоо хоногийн дараа нээлтээ хийх ээлжит бус чуулган товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд өндөрлөж амжихгүй байж болох талаар Төрийн ордонд дуулдаж байна.

Д.ОЮУН