Грэммийн хөгжмийн наадмаас зургаан төрөлд нэр дэвшиж, шагналын хур буулгасан дуучин Адель хувийн амьдралаа төвхнүүлэхээр наанадаж таван жил дуулахгүй гэсэн билээ. Харин дуучин бүсгүй маань саяхан найз залуу Саймон Конекийн хамтаар Англид 25 акр газартай, арван унтлагын өрөө бүхий шилтгээн худалдаж авчээ. Сарнайн сайхан цэцэрлэг, усан сан, зуны ордон, теннисний талбай гээд байхгүй юмгүй уг шилтгээнийг худалдаж авахад Адель долоон сая фунт стирлинг зарцуулсан гэнэ. Тэрбээр саяхан гэрээ үзүүлэхээр Америкийн телевизийн хөтлөгч Андерсон Кууперыг урьсан байна. Энэ үеэрээ Адель унтлагын арван өрөөний есийг нь бараг ашиглахгүй байх гэж хошигносон гэнэ.
Н.Энх