Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахгүй | News.MN

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахгүй

Иран болон Европын орнууд газрын тосны нийлүүлэлт, худалдан авалтдаа харилцан хориг тавьснаас үүдэн түүхий нефтийн үнийн өсөлт дээд хэмжээндээ хүрээд байна. Энэ өсөлт ойрын хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Газрын түүхий тосны 2012 оны дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн үнийн хандлага өгсөх чиглэлтэй байгаа. Тэгэхээр дор хаяж дөрөвдүгээр сар хүртэл үнэ өсөх нь тодорхой. Өнөөдрийн байдлаар 1 баррель Брент маркийн нефть 123.5 доллар байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 0.17 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нефтийн үнэ өссөн ч харьцангуй бага хэлбэлзэлтэй байсан. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс зогсолтгүй огцом өссөөр байна. Сүүлийн нэг сард энэ өсөлт улам хурдацтай боллоо. Энэхүү хурдацтай өсөлтөд мэргэжилтнүүд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна. Тэдний хэлж буйгаар үнийн өсөлт биржүүдэд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Байдал яаж эргэхийг урьдчилан харахад хэцүү бөгөөд иймэрхүү үнийн өсөлт эдийн засагт өсөлт бус таагүй нөлөөлөл авчрахыг сануулж байгаа юм. Хэрэв энэ байдлаараа хурдацтай өссөөр байвал дэлхийн рекордыг хол давах хандлагатай байна.

 
             Сүүлийн 3 сарын газрын тосны үнийн график

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

WWW.TERGUUN.NET 2012-02-27 203.169.52.233

БҮХ ЖАНАРЫН КИНОГ ТА МАНАЙХААС ДУУ ДҮРСНИЙ ӨНДӨР ДҮРСЛЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ. http://WWW.TERGUUN.NET

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж