Гоо сайхны хагалгаа хийлгэх хэнээ туссан амьд хүүхэлдэй Сара гэгч бүсгүй охиноо өөр шигээ болгохоор төрсөн өдрөөр нь 8,000 фунт стирлингийн хагалгаа хийлгэх эрхийн бичиг бэлэглэжээ. Өөрийнхөө гадаад төрхөнд хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй тэрбээр гоо сайхны хагалгаанд өнөөг хүртэл 500,000 фунт стирлинг зарцуулсан гэнэ. Тэрбээр “Энэ бол хүүхдийнхээ ирээдүйд зориулж буй хөрөнгө оруулалт. Охин маань ийм эрхийн бичгээр гадаад төрхөө хүссэнээрээ өөрчлөх боломжтой болно” гэж ярьжээ. Сара охиноо 18 нас хүрч, мөнгөө өөрөө зарцуулах эрхтэй болох хүртэл төрсөн өдөр, Зул сарын баяраар гоо сайхны хагалгаа хийлгэх эрхийн бичиг бэлэглэх гэнэ.
Н.Энх