Програмын баримтжуулалт | News.MN

Програмын баримтжуулалт

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Програмын баримтжуулалт

Аливаа програм хангамж заавал баримт
бичигтэй байх шаардлагатай. Учир нь байгууллагын үйл ажиллагаа, хууль
дүрэм, хүний хэрэгцээ шаардлага байнга өөрчлөгдөж байдагтай холбогдуулан
програм хангамжийг өөрчилөх шаардлага заавал гардаг. Өөрчлөлт хийх
шаардлагатай програмын баримт бичиг үйлдэгдээгүйгээс өөрчлөлт хийхэд
илүү төвөгтэй болж энэ нь маш их цаг хугацаа хөрөнгө хүч зарцуулсан үйл
явц болдог.

Баримт бичигт програм
хангамж хийх хэрэгцээ шаардлага, програмын анализ дизайн, өгөгдлийн
сангийн зохион байгуулалт, кодын зохион байгуулалт, кодчилолын
шийдэлүүд, өөрчлөлтийн баримтжуулалт гэх мэт програм хангамжтай
холбоотой бүх бичиг баримтууд байх ёстой. Баримт бичиг үйлдсэнээр
програм хангамжийг өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалтыг хялбар шийдэх,
эрсдэлээ бууруулах болон програмын үндсэн үйл ажиллагаа кодчилолыг
ойлгох, алдааг хурдан шуурхай олох, алдаагүй үнэн зөв засаж сайжруулах
боломжийг олгодог.

http://newcoder.blogspot.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж