
Шүүх хуралдааны танхим дотроос гарч ирсэн хүмүүсийн хоорондоо ярилцаж байснаас үзвэл гуравдугаар сарын 14 хүртэл хойшлуулсан хуралд гэрчүүдийг оролцуулах саналыг цагдаагийн ажилтнуудын өмгөөлөгч нар гаргасан бололтой. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн дарга асан Ц.Мөнх-Оргил зэрэг хүмүүсийг дараагийн хуралд гэрчээр дуудах талаар танхимд яригдсан бололтой байна.
Д.ОЮУН