Женнифер Анистон хуримлахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Женнифер Анистон хуримлахаар шийджээ

Жүжигчин Женнифер Анистон энэ оны сүүлчээр хуримлана хэмээн мэдэгджээ. Жүжигчин Брэд Питтээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш тэрбээр гэрлэх тухай ярихаас цааргалдаг болсон ч франц найз залуу Жастин Теротойгоо гэрлэхээр шийджээ. Өдгөө 43 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн долоо хоногт Холливудад өөрийн алдрын одтой болсон юм. Сонирхуулахад, хос хоёр саяхнаас боксер-питт үүлдрийн нохой тэжээх болжээ. Женнифер Анистон найз залуугийнхаа талаар “Хэрэв энэ оны эцэс гэхэд тэр надаас гэрлэе гэж гуйхгүй бол бид хоёр тийш болно” хэмээн хошигнож байсан удаатай.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж