Спорт холбоодын сагсан бөмбөгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Спорт холбоодын сагсан бөмбөгийн тэмцээн болно

Монголын үндэсний олимпийн хороо, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хамтран зохион байгуулж буй спорт холбоодын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн энэ сарын 11-12-нд Спортын төв ордонд болох гэж байна. “Мөнгөн цагариг” клубээс санаачлан хоёр дахь жилдээ явуулж буй тус тэмцээнд өнгөрсөн жил Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэй, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны эмэгтэй баг тамирчид түрүүлж байсан юм. Энэ жилийн хувьд МҮОХ сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах тул илүү өргөн цар хүрээтэй болно гэдгийг Зохион байгуулагчид онцолж байна.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Эм-Си-Эс, Юнител компаниуд хамтран ажиллаж, спорт холбоод, тамирчдыг дэмжиж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, “Мөнгөн цагариг” клубээс тав дахь жилдээ зохион байгуулах гэж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн мөн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох юм байна.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 дугаараас лавлана уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж