“Дэлхийн усны өдөр”-ийн аян өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Дэлхийн усны өдөр”-ийн аян өрнүүлэв

“Ховд, Буянт голын сав газрын зөвлөл”-өөс гуравдугаар сарын 22 –нд тохиох “Дэлхийн усны өдөр”-ийг угтан “Цэнгэг хүрэлцээтэй усыг хойч үедээ өвлүүлье” сэдэвт сарын аяныг Баян-Өлгий аймагт өрнүүлжээ. Аяны хүрээнд Ховд голын сав газрын хог хаягдлыг цэвэрлэхийн зэрэгцээ хүүхэд, багачуудад усыг хэрхэн хэмнэх талаар сургалт явуулж байна. Мөн голын энгийн болон эрүүл ахуйн бүс тогтоох ажлын хүрээнд Өлгий хот дахь голын эргийн хамгаалалтын зурвас байгуулах, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх талаар аймгийн ИТХ-д санал оруулахаар төлөвлөжээ.

Ховд гол нь Баян-Өлгий аймгийг хамран 370 гаруй км урсдаг бол Өлгий хот Ховд голын эрэгт байрласан ганц хот юм байна. Өлгий хотын  1, 4, 5, 9 дүгээр багуудын гэр хорооллын 500-гаад өрх Ховд голын хамгаалалтын бүсэд суурьшдаг ажээ.

                                                                                                                                          Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж