Барилгын салбарынхан эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Барилгын салбарынхан эрэлттэй байна

Хөдөлмөрийн төв бирж дээр мужаан болон худалдагчийн ажлын байр хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Энэ нь цаг үргэлж идэвхтэй байдаг үйлчилгээний ажлын онцлог болон зун цаг ирж буй үед барилгын салбар ихээр хөдөлгөөнд орохтой холбоотой юм. Харин их, дээд сургуульд  нягтлан бодогч буюу бизнес маркетингийн чиглэлээр суралцан, боловсролын зэрэг эзэмшсэн мэргэжилтэн эрэлттэй байгаа ажээ.

Ийнхүү барилгын ажилтан хэрэгцээтэй байгаа нь энэ салбарын ажил идэвхжихтэй холбоотой гэнэ. Энэ талаар тодруулахад, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2010 онд барилга худалдах, худалдан авах гэрээ хийсэн байгууллага 8712 гэж бүртгэгджээ. Харин 2011 онд 14111 болж нэмэгдсэн бөгөөд энэ нь жилд 60 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Барилгын үнэ өсөх болсон шалтгаан нь материалын үнэ нэмэгдсэн, газрын үнэ өмнөхөөсөө 3-4 дахин өссөнийх хэмээн тайлбарлаж байна.Тиймээс барилгын үнийн өсөлтийг барих арга зам бол орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, барилга барьж байгаа компаниудыг санхүүжүүлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж