Ардын бүжгийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Ардын бүжгийн тоглолт болно

Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин дэд профессор Г.Долгосүрэнгийн 90 насны ойд зориулан Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд хүндэтгэлийн тоглолт хийх гэж байна. Тоглолт ирэх гуравдугаар сарын 1-нд ҮДБЭЧ-ын тайзнаа болох юм. Энэхүү тоглолтыг ХБК-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун, Монголын бүжгийн урлагийн зөвлөлийн дарга Ч.Саранчимэг нар санаачлан зохион байгуулж байгаа юм. Г.Долгорсүрэн багш нь 1967 онд тус сургуульд багшаар ирж, ардын бүжгийн сургалтыг үндэслэн, он удаан жил багшлахдаа олон зуун мэргэжлийн бүжигчид бэлтгэжээ. Түүний шавь нар өдгөө Гавьяат жүжигчид, ардын бүжгийн багш нар болон, хойч үеэ бэлтгэсээр байгаа юм. Харин Г.Долгорсүрэн багшийн хувьд өдгөө ХБК-ийн зөвлөх багшаар ажиллаж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж