Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Зуд шинждэг” мөс

Говь-Алтай аймгийн  Халиун сумын нутагт Хар азаргын нуруут, Улиастайн голын Бөөргийн хар хавчигт хэмээх газарт “зуд шинждэг” мөс байдаг гэнэ. Бөөргийн хар хавчигт хадны завсраар овойтол хөлдсөн мөсөөр тэр жилийнхээ ямаршуухан  өвөл болохыг нутгийн иргэд шинжиж иржээ. Хэрвээ мөс цагаан өнгөтэй хөлдсөн жил цас зудгүй сайхан өвөл болдог бол, шар өнгөтэй хөлдсөн жил нь зуд, турхантай хүндэвтэр өвөл болдог хэмээн нутгийн уугуул малчин М.Алтангэрэл гуай хуучилжээ.

                                                                                                                                         Б.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж