Талибаны өшөө авагчид нисэх буудал руу халджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Талибаны өшөө авагчид нисэх буудал руу халджээ

Афганистаны зүүн хэсэг дэх Жалалабад нисэх онгоцны буудал руу Талибаны өшөө авагчид халдаж, машинд бөмбөг дэлбэлсний улмаас есөн хүн амиа алдаж, арваад хүн гэмтэж бэртсэн байна. Халдлага үйлдэгчид өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нисэх хүчний баазын ойролцоо Коран судар шатаасны өшөөг ингэж авчээ. АНУ  дээрх үйлдлээ санамсаргүй болсон явдал гэж тайлбарласан авч Афганистан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн аж. Жалалабадын онгоцны буудалд иргэний болон цэргийн агаарын тээврийн онгоцнууд буудаг гэнэ. Гэрчүүдийн баталж буйгаар дэлбэрэлтийн улмаас дөрвөн машин шатсан аж. Коран судрыг шатаасан хэргээс болж дэгдсэн үймээн самууны үеэр 30 гаруй хүн амиа алджээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай иргэдийг үймээн самуун дэгдээхгүй тайван байхыг уриалсан гэнэ. Афганистаны хууль сахиулагчид НАТО-ийн хоёр оффицерыг буудаж хөнөөсөн 25 настай Афган цагдааг эрэн сурвалжилж байгаа аж.  НАТО-ийн амиа алдсан хоёр оффицер америк цэргүүд байсан бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж