Эдийн засгийн тайлангийн ном гаргана

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн тайлангийн ном гаргана

“The report-Mongolia 2012” Монголын бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын эдийн засгийн тайлан, судалгааны ном хэвлэгджээ. Уг номын нээлт гуравдугаар сарын 2-ны 11.00 цагт “Blue sky” цамхагт болох аж. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Ганзориг, Монгол дахь Бизнесийн консулын гүйцэтгэх захирал Жим Двайер, “Оксфорд бизнес” группын захирал Майкл Бенсон Колпи нар оролцох юм байна. “Оксфорд бизнес” групп дэлхийн 35 оронд “The report” номыг гаргасан байдаг ажээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж