“Хүчит шонхор”-ын түрээслэгчид мөнгөө авчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор”-ын түрээслэгчид мөнгөө авчээ

“Хүчит шонхор” захын түрээслэгчид сэтгүүлчдэд хандан тус захын гүйцэтгэх захирал Т.Сайнхүүг шүүхэд өгөх тухайгаа мэдэгдсэн билээ. Тус захын захиргаа павилон түрээслэгч 51 хүнээс тус бүрт нь “Эрсдлийн сан” гэгч нэрийн дор гурав гурван сая төгрөг хураан авсныг эсэргүүцсэн түрээслэгчид мөнгөө эргүүлж олж авсан байна. “Хүчит шонхор” захын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн, эрх зүйч Х.Сувд энэ талаар хэлэхдээ “Түрээслэгчид 2,5 сая төгрөг авсан байгаа. Үлдсэн 500-гаа ч бэлнээр авах болно. “Эрсдэлийн сан”-г түрээслэгчид биш тухайн байгуулага өөрөө бүрдүүлэн ажиллах ёстой” гэлээ.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж