Орон нутагт ноцтой ослууд гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Орон нутагт ноцтой ослууд гарчээ

Сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд хэд хэдэн ноцтой осол гарч, зургаан хүний амь нас хохирч, мөн тооны хүн гэмтсэн байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 22 буюу шинийн нэгэнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Хайрхан багт ММС Delica маркийн 6558 УБЧ  дугаартай автомашины жолооч Ц  явган зорчигч дөрвөн настай Д-г дайрч, амь насыг нь хохироосон байна. Мөн өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд  MMC MiniCab  06-75 УБО  автомашины жолооч Ч нь 45 настай Т-г дайрч амь насыг нь хохироосон байна. Төв аймгийн Лүн сумын төвийн баруун талын эргэлттэй замд Honda Fit 0690 УНМ дугаартай автомашины жолооч Ж нь Нummer H-2 0063 УБМ дугаартай Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын зургаан хүн гэмтсэн. Түүнчлэн 24-ний 02.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан чулуут гэдэг газар Toyota Cluger 31-00 УБЦ дугаартай Н жолоочтой автомашин эрэг рүү унаж, зорчигч 27 настай Н, дөрвөн настай А нарын хоёр хүн нас барсан хэрэг тус тус гарчээ.

Замын цагдаагийн газраас” Холын замд гарч буй жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зорчигчийн тоог хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиж, зарим тохиолдолд гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийснээс нарийхан замд осол гарч эрүүл мэндээрээ хохирох явдал ихэсч байна. Мөн автомашины эвдрэлээс шалтгаалан зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсдоггүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зохих журмийн дагуу байрлуулаагүй зэргээс болж, зам тээврийн ноцтой осол цөөнгүй гардаг” гэдгийг анхааруулж байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж