
Түшмэлийн хэлснээр бол эдүгээ оросын талаас эл асуудлыг судлан боловсруулж байна. Хэлэлцээр байгуулах тухай ярихад эртдэнэ. Шинэ захиалга өгвөл Хятад улс дахин оросын байлдааны техникийн гол таван худалдан авагчийн нэг болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс худалдан авах зэр зэвсгийн хэмжээг багасгаж, өөрийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, гадаадын байлдааны техникийн загварыг нууцаар хулгайлан хуулж байсныг Стратеги,технологийг магадлан шинжлэх төвийн захирал, батлан хамгаалах асуудлыг судлагч Руслан Пухов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд:
«Эдүгээ Орос, Хятадын харилцаа цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт өрнүүн хөгжиж байна. 90-д онд Хятад,Энэтхэг улсууд оросын зэвсгийн гол худалдан авагчид байсан. Энэ нь тэр үед оросын батлан хамгаалах аж үйлдвэрт тус дөхөм үзүүллээ. Гэвч 2005 онд Хятад улс Оросоос худалдан авах зэвсгийн хэмжээг эрс багасгав. 1-рт Хятад их хэмжээний зэвсэг өөрөө үйлдвэрлэж, зөвшөөрлийн бичиг авч эсвэл нууцаар гадаадын зэвсгийг хуулан хийжээ. 2-рт хятадын талаас хэд хэдэн нарийн технологийг өөртэд нь олгохыг шаардав. Орос мөн шаардлагыг биелүүлээгүй» гэв.
Иймээс барагцаалбал зургаан жилийн турш хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа бараг хөгжихгүй байсан. Гэвч нэг жилийн өмнө Бээжин хандлагаа өөрчилж, Су-35 мэт дээд зэргийн технологиэр үйлдвэрлэсэн байлдааны техникийг авах асуудлаар хэлэлцээ хийж эхлэв. Мөн хөдөлгүүрийн үйлдвэрлэл ба Тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн цогцолборыг бүтээхэд нь Хятадад оросын тусламж шаардагдаж байна. Иймээс ОХУ БНХАУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч мэднэ гэж Руслан Пухов үзэж байна.
Гэвч «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан өөр шинжээч нисэх онгоцны аж үйлдвэрийн мэргэжилтэн Максим Пятушкин байдлыг өөдрөгөөр үнэлэхгүй байна. Оросын үйлдвэрлэгч, зохион бүтээгчдийн оюуны өмчийн эрхийг нарийн чанд мөрдсөн цагт л Хятадтай цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлж болно гэж тэрээр үзэж байна. Максим Пядушкин хэлэхдээ:
«Хятад улс оросын байлдааны техникийг аваад хуулахыг оролдож байгаад хэргийн учир оршино. Оросын зэвсэг техникийг хуулахыг Хятад оролдсон учир хэлэлцээр байгуулахаас татгалзсан тохиолдол гарсан. Энэ нь юуны түрүүнд Су-30,Су-27 сөнөөгч онгоцуудад хамаатай. Орос улс оюуны өмчийн асуудалд нямбай хандаж байгаа худалдан авагчидтай байна. Иймээс Хятадад байлдааны техникээ худалдахад болгоомжтой хандах болсон. Орос улс Хятад хуулж мэдэхийг харгалзан орчин цагийн олон төрлийн системээ тус улсад худалдахгүй байна» гэв.
Москва сөнөөгч нисэх онгоц, пуужингийн системээ Хятадад худалдах асуудлыг нарийн судлана. Түүнээс гадна өөрийн армийн хэрэгцээг хангах нь Оросын батлан хамгаалах салбарын урьтлал болсон. С-400 «Триумф» системийг Хятадад нийлүүлэх асуудлыг ОХУ-ын Зэвсэгт хүчнийг мөн системээр зэвсэглэх зорилтыг биелүүлэх тусам шийдвэрлэнэ гэж Оросын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны 1-р орлогч захирал Александр Фомин сэтгүүлчдэд мэдээлэв.
Зочин 2012-02-27 202.126.91.183
ӨӨ Эрхүүд байдиймуу нэгийг хулгай хийгээд Хятадад зарчихя байз
шшш 2012-02-27 202.131.242.206
5-р уеийн онгоцыг анх оросууд хийж эхэлсэн юм малаа юу ч мэдэхгүй байж .СУ-35 бол туухэнд байгаагүй супер онгоц,тиймээс ч Хятад,Америк мэт нь сандарч бачуурцгаагаад байгаа юм.Сөнөөгч онгоцны 70 орчим рекордоос 55-ыг нь СУ-35 тогтоосон юм.F-22 бол нэлээд хуучны онгоц,юун СУ-35-ыг гуйцэх гуйцэхгүй яриад байнаа.2-рт СУ онгоцыг Эрхуу хотод уйлдвэрлэдэг юм
Зочин 2012-02-27 202.131.226.86
Хаха. Их мэдэгч нар. Орсууд 5-р үеийн онгоц хийдэг болчихсон уу. Дээр нь бас АНУ худалдаж авна гэнээ хэхэ. Сайхан ш*** юм.
Зочин 2012-02-27 202.179.10.6
Su ongotsuudiig UlaanUded hiideg gesen
Зочин 2012-02-27 202.131.234.245
Хятадууд хуулах нь ойлгомжтой. Жишээ нь Оросоос Т90 танк 200 ширхэгийг худалдан авах гэрээ хийчихээд аваагүй. Дөрөвхөн ширхэгийг аваад өөрсдөө хуулж үйлдвэрлэж эхэлсэн. Т72 танкийг нь аваад өөрчлөн зэвсэглэж Т80 танк үйлдвэрлэснээ одоо Пакистанд худалдаж байна. СУ 27 онгоц 10 ширхэгийг Тайваний хямралын үед авсан, түүнээс хойш онгоц аваагүй, хуулбарлан үйлдвэрлэхийг оролдож байна. Оросоос манайх таван Миг 29 авах гэрээ хийсний дараа Хятадууд Су 30 авах гэж байна. Манайх С125 Печора гурвыг авсны дараа Хятадууд с400 авах гэж байна. Гэтэл Иран ердөө ганц С300 авах гэхэд АНУ яалаа? Тиймээс энэ наймаа бүтэхгүй бол сайнсан. Манайх Т72 авсны дараа Хятадууд Т80 танкаа олноор хийж эхэлсэн. Гэхдээ Т54 55-ийг ВТР60-ийг Нямдоржийн үед төмрийн хаягдал нэрээр олноор аваад шууд зэвсэглэлдээ авч байсан улс. Тиймээс үүнийг бид анхааралтай ажиглаж байх ёстой.
Зочин 2012-02-27 119.40.100.99
Энэ дэлхийн оюуны өмчийн хулгайч улс бол Хятад, дараа нь Солонгос. Су-35 сонирхоод байгаа нь технологийг нь хулгайлах асуудал шүү дээ. Гэвч оросууд худалдахгүй гэхээр санхүүгийн асуудал бас байнаа байна.
bnn 2012-02-27 1.251.164.187
buh yumiig bid chadna buh yum bga
Зочин 2012-02-27 1.251.164.187
mongolchuud bid buh zevsegiig hiih chadvartai unheer shuu
Зочин 2012-02-27 182.160.25.211
ene hyataduud 5uein ongots hij bn gej butlreed bsan edger zewsgudig awch zadalj oorsdoo hiih n de zewsegleleer hootsoldoh n hyatadudin huwid jil ireh bur nemegdej bnda
gdf 2012-02-27 124.158.88.10
hehe x-35 bur aimaar ed, heden jiliin daraagaas USA-n zevsegleld niiluulegdene gej bichsen bsan.
4 ширхэг Ми-24 тэй улс 2012-02-27 202.55.182.28
Су35 бол радарт баригдахгүй 5-р үеийн хамгийн сүүлийн үеийн технологитой онгоц. Бас агаарт тулалдах чадвартайгаас гадна стратегийн цохилт ч өгч чадна. ер нь л аюул гэсэн үг дээ.
harhun 2012-02-27 124.158.109.204
Mongol uls yadaj buugaa hiij chaddag boloosoi.
Зочин 2012-02-27 180.149.74.77
Монголчууд хийнэ Гол нь дотоод зах зээл ханачихаар жирийн иргэдэд архи шигээ зараад бие биенээ буудаж эхэлнэ дээр нь тагнуулчдад ачаалал нэмэгдэнэ
Зочин 2012-02-27 180.149.74.77
б
Зочин 2012-02-27 180.149.74.77
Оросууд болимоор юмаа Эргүүлээд Монгол болон Сибирын эсрэг хэрэглэнэ Оросууд фашистын танкийн генералуудыг өөрийн цэргийн сургуульд сургаж бсантай адил түүхийг давтаж байна
555 2012-02-27 202.9.43.6
su-35 hamgiin shildeg ni gehde f22-g arai l gyitsehgyi hytaduud tehnologiig ni hulgailah gej l avch bgaa hytadiin syyliin yeiin sonoogch ongotsnuudiig haraad bhad yg l su-27 blaa sh dee su-35-iin tehnologiig l hulgailah gej bgaan