
гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн
газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан,
хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал товлосон цагтаа /14.00/ эхэлсэн ч хоёр өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшиллоо. Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригтын өмгөөлөгч Н.Өлзийсайхан эмнэлэгт хэвтсэн тул өнөөдрийн хуралд оролцох боломжгүй болсон байна.
ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч
генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр О.Алтангэрэл ажиллаж байгаа бол
нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригтыг Н.Өлзийсайхан, Ш.Батсүхийг Д.Энхтунгалаг нар өмгөөлж байна.