Энэтхэгт амьдардаг “үсжих синдром” буюу “хүн чоно” өвчтэй эгч дүү гурвын
талаар сэтгүүлчид мэдээлэл бэлтгэн цацжээ. Гипертрихоз гэдэг нэрээр
анагаах ухаанд танигдсан энэхүү ховор төрлийн өвчтэй эгч дүүс 23 настай
Савита, 18 настай Мониша, 16 настай Савитри Сангли нар юм. Тэд
Энэтхэгийн төв хэсэгт орших Пуна хотын ойролцоох нэгэн бяцхан тосгонд аж
төрдөг байна. Тэд энэхүү өвчнөө эцгээсээ өвлөн авчээ. Охидын нүүрний
арьс нь бараг бүхэлдээ үсээр бүрхэгдсэн бөгөөд маш өтгөн бөгөөд өргөн
хөмсөг, эр хүнийх шиг сахалтай ажээ. Энэтхэгийн хөдөө тосгонд бол ийм
гадаад төрхтэй эмэгтэй нөхөрт гарна гэдэг бараг боломжгүй зүйл билээ.
Тиймээс охид хадамд гарахын тулд чадах бүхнээ хийж, үс гуужуулах тосыг
байнга хэрэглэдэг бөгөөд мөнгө цуглуулж, хэдэн мянган долларын үнэтэй
лазер эмчилгээнд орж, үсээ гуужуулахыг мөрөөддөг аж. Тэдний гэр бүл
зургаан охинтой бөгөөд үлдсэн гурав нь аавынхаа өвчинг өвлөж аваагүй
байна. Тэдний ээж Анита Самбхажи Раут нь 12 настай байхдаа нөхөртэйгөө
хүчээр суусан бөгөөд өмнө нь түүнийг ийм өвчтэй болохыг нь мэдээ ч үгүй,
хараа ч үгүй байсан хэмээжээ. Түүний хэлснээр эцэг эхийг нь нас барсны
дараа түүнийг өсгөж байсан авга ах, эгч хоёр нь тэр эрэгтэйтэй гэрлэхгүй
бол амийг нь авна хэмээн сүрдүүлсэн аж. Түүний нөхөр болон охидын эцэг
Раут нь 2007 онд нас барсан байна. Энэтхэгийн баримтат киноны найруулагч
Шех Гупта эдгээр охидын хувь тавилангийн талаар кино бүтээхийг зорьж
байгаа бөгөөд үүнийхээ үр дүнд тэдэнд зориулан мөнгө цуглуулж, лазер
хагалгаанд ороход нь туслах зорилготой байгаа гэнэ.

http://www.mminfo.mn/