Доод эрүүндээ соёотой зааны яс олджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Доод эрүүндээ соёотой зааны яс олджээ

Новочеркассын тракторчин эр асар том үлэг гүрвэлийн араг ясыг санамсаргүй тохиолдлоор олжээ.

Эрдэмтэд түүнийг юунаас болоод мөхсөнийг одоогоор тайлбарлаж чадаагүй
байгаа бөгөөд таван сая жилийн өмнө амьдарч байсан энэ урт хошуутай
амьтан нь заантай маш төстэй ч заан биш хэмээн баталжээ. Учир нь зааны
соёо дээд эрүүндээ байдаг бол шинэ олдсон амьтны соёо доод эрүүндээ
байсан нь эрдэмтдийг гайхшруулсан байна.

Энэхүү амьтан нь усанд амьдардаг өвсөн тэжээлтэн болохыг сүүлд
тогтоожээ. Гэхдээ хамгийн гол нь уг амьтан хошуутай байсан эсэхэд
эрдэмтэд хамгийн их эргэлзэж байгаа аж. Учир нь усны амьтанд урт хошуу
“гай” болох билээ. Сонин амьтны араг ясыг Азовын музейд байршуулсан
байна.   

Х.Сайхан
/www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж