Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сарын эхээр зодог тайлсныхаа дараа Хавай арлыг зорьж, хэсэг хугацаанд тэнд амарсан билээ. Их аварга одоог хүртэл нутагтаа ирээгүй байгаа бөгөөд тэрбээр Осака хотноо болох хару башёгийн нээлтэд оролцохоор Японд буцаж очоод байна.
Их аварга хару башёгийн эхний өдөр буюу энэ сарын 14-нд сумогийн дэвжээнд гарч, түрүү бөхчүүдийн шилжин явах тугийг дамжуулан өгөх ёслол гүйцэтгэх бөгөөд энэ өдөр уламжлал ёсоор өмнөх башёгийн түрүү бөхийн хөргийг сумогийн ордонд залах ёслол болж, Асашёорюүгийн хөргийг ордонд байрлуулах ажээ. Энэ өдөр Асашёорюүг сумо бөхийн өмсгөл, мавашитай байхыг сүүлийн удаа харахыг хүссэн үзэгчдийн хувьд хару башёгийн эхний өдрийн тасалбар эрэлт ихтэй байгаа гэнэ.