Бөөгнөрсөн пөөдийсөн бөө

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Бөөгнөрсөн пөөдийсөн бөө

Өнөөгийн
нийгмийн харгис үнэн бол муйхарлал. Бөө, бөөгийн үзүүлбэрүүд. Энэ тухай
ам хамраа олохгүй ярьж байгаа ч чухам бид яагаад ийм байдалд орчихвоо.
ТВ 9 телевизийн Бүсгүйчүүд гээд нэвтрүүлэгт орлоо. Түүний дараа бөөн л
юм боллоо. Элдэв янзаараа ч дуудууллаа. Сайхан ч урам их авлаа.

Гэхдээ нэг юм байнаа. Бөө байдаг уу гэвэл байдаг. Үнэн үү гэвэл үнэн.
Гэхдээ одоогийнх шиг тархиа угаалгасан хэдэн хүмүүсийн сүлжээний бизнес
огт биш. Хэдэн төгрөгөө өгөөд галзуурсан хүмүүс ч байна. Хэдэн хүмүүс
цуглуулаад бичил жүжиг тавьж байгаа ч нөхөд байнаа.

Ичиж үхмээр юм. Нэг айлын 5 хүний 3 нь ч бөө гэх шиг. Бөөнөөрөө бөө. Бөөгнөрсөн бөө. Пөөдийсөн бөө.

Галзуу солиотой хүмүүсийн хүн сүрэг. Ая яа яа. Но*ш гэж.

Шинжлэх ухааны орой зай хэр хэмжээнд байгааг өнөөгийн бидний дүр
төрхөөс харж болно. Зарим нэг нь бөө болоод чадахгүй болохоороо сэтгэл
санаагаар унаж архинд орох, бөө болсон нэг нь 3, 4 литрээр архийг ууж,
хэд хэдэн тоогооороо сүү уудаг сурагтай.

Тэгээд л тэнгэрээс тэтгэсэн гээд уйлж дуулж, хашгирч өгдөг гэсэн.
Ёстой өрөвдөлтэй. Галзуурсан, солирсон, доромжлогдсон Улаанбаатар.

Энэ солиотой, мэдрэл нь муудсан, согтуу хүмүүс дээр ирээд амьдарлаа
зуруулаад гарч байгаа хүмүүс бүр ч асуудалтай. Харин тэр хариуцлагаа өөр
хүн дээр тохдог.

Чухам яагаад бөө нар ингэж их үзэгдэл боловоо. Ерөөсөө л амьдарлын
асуудлаа өөрөө биш, хүнд хариуцлагаа тохоох гэсэн эрмэлзлэл юм.

Шалгалтандаа онц авья гэвэл өөрөө бэлтгэ, ямар нэгэн арц унгатгаад
хэрэггүй. Сэтгэл хангалуун байя гэвэл дуртай зүйлээ хийгээд түүнийхээ
эцсийг үз, тархитай чихэр идээд хэрэггүй. Эрүүл байя гэвэл хөдөлмөрлө.
Нуруулуугаа шилбүүрдүүлээд хэрэггүй.

http://uugantsetseg.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж