Хамгийн утгагүй нэртэй номын жагсаалтыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Хамгийн утгагүй нэртэй номын жагсаалтыг зарлалаа

    bluemtslibstaff.wordpress.com
Хамгийн жигтэй нэртэй номыг шалгаруулдаг Diagram шагналын 64 нэр дэвшигчээс “шилдэг” 7-г шалгарууллаа. Үүнд, эстон оймосны гарын авлага, загалмайтны шашинд мөөгний гүйцэтгэсэн үүрэг зэрэг “сонирхолтой” бүтээлүүд багтжээ.

Ялагчдыг шалгаруулдаг шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг The Bookseller, We Love This Book сэтгүүлийнхэн энэ удаа сүүлийн шатанд уламжлал ёсоор 6 биш 7 нэр дэвшигчийг шалгаруулсан нь 2011 он элдэв гажиг нэрээр дүүрэн байсантай холбоотой гэж мэдэгджээ.

The Bookseller-ийн ерөнхий редактор бөгөөд Diagram шагналын зохицуулагч Хорас Бент, бүхий л 34 жилийн түүхийнхээ туршид хамгийн их маргаан дунд явагдсан шалгаруулалт боллоо гэж онцолсон байна.

1978 оноос хойш олгож байгаа уг шагналын шалгаруулалтанд 2000 оноос эхлэн онлайн санал асуулгын дүнг тооцдог болсон билээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны Diagram 2010 тэмцээнд “Шүд эмчлэх практик дахь Чингис хааны аргачлал” ном түрүүлж байсан юм.

Ялагчийг ирэх сарын 30-нд зарлана.

Diagram 2011-т өрсөлдөгчид:
– “Бристолийн тохойд элс малтсан 100 жил” (A Century of Sand Dredging in the Bristol Channel: Volume Two)
«Cooking with Poo»
– "Сингапур дэхь бэлгэ эрхтний их сандрал болон америкийн олон нийтийн цурхирлын ирээдүй” (The Great Singapore Penis Panic: And the Future of American Mass Hysteria)
– “Дэлхийн бүх оймсон дээрх эстон хээ угалз” (Estonian Sock Patterns All Around the World)
– “Ноён Андогийн Пеннины тэмдэглэл: Хебден Брижэд 1935 онд айлчилсан Японы тахианы сексологичийн дурдатгал” (Mr Andoh"s Pennine Diary: Memoirs of a Japanese Chicken Sexer in 1935 Hebden Bridge)
– “Офисын сандлын ангилал зүй” (A Taxonomy of Office Chairs)
– “Загалмайтны урлаг дахь мөөг” (The Mushroom in Christian Art)

Эх сурвалж: www.thebookseller.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж