Ч.Амарболд нарыг шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарыг шүүх хурал эхэллээ

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдоод буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал товлосон цагтаа /14.00/ эхэллээ. Шүүх хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулж магадгүй хэмээж байсан ч шүүгч “Улсын нууцтай холбоотой асуудал яригдаж магадгүй” хэмээн хаалттай явуулахаар болжээ.

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр О.Алтангэрэл ажиллаж байгаа бол нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригтыг Н.Өлзийсайхан, Ш.Батсүхийг Д.Энхтунгалаг нар өмгөөлж байна. Өнөөдрийн хуралд Д.Зоригтын өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэсэн шалтгаанаар ирж амжаагүй аж.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж