Д.Зоригтын өмгөөлөгч эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Д.Зоригтын өмгөөлөгч эмнэлэгт хэвтжээ

Өнөөдөр 14.00 цагт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болохоор товлогдоод буй. Тэднийг 2008 оны долдугаар сарын 1-ний үеэр таван хүний амь нас үрэгдсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Гэвч Д.Зоригтын өмгөөлөгч өнөөдөр эмнэлэгт хэвтсэн тул хурал хойшилж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Мөн хурал хийх газраас манай сурвалжлагчийн мэдээлснээр Цагдаагийн ар гэрийн холбооныхон Сүхбаатар дүүргийн шүүхийн байрны гадна жагсч байгаа юм байна. Тэд цагдаа улс төрийн золиос биш гэсэн лоозон барьж жагсч буй аж. Хурлыг нээлттэй болгох хүсэлтийг мөн шүүх бүрэлдэхүүнд тавих гэж байгаа юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж