Чикагод Монголыг сурталчлах музей нээжээ | News.MN

Чикагод Монголыг сурталчлах музей нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Чикагод Монголыг сурталчлах музей нээжээ

АНУ-ын Иллиноис мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн Фильд музейд “Чингис хаан” үзэсгэлэнгийн үүдийг энэ сарын 24-нд нээжээ. Үзэсгэлэнг Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй аж. Фильд музей нь 1893 онд байгуулагдсан Америкийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй музейн нэг юм. Музей гурван сая орчим үзмэртэй бөгөөд түүнийхээ ердөө гурав орчим хувийг олны өмнө дэлгэсэн байдаг байна. Түүнчлэн жилд дунджаар 1.3 сая үзэгчдийг хүлээн авдаг ажээ. Энэхүү алдартай музейд зохон байгуулж буй “Чингис хаан” үзэсгэлэнгийн үүд хаалга энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үзэгчдэд нээлттэй байх юм байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2012-02-27 202.131.242.238

Маш том сайхан музей байна лээ. Энэ сайхан музейд Монголыг сурталчилж байгаад баярлалаа

Avatar

Зочин 2012-02-27 202.170.81.10

english-sources.blogspot.com – АНГЛИ ХЭЛНИЙ МАТЕРИАЛУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж