“Никитон”-ы тасалбар эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Никитон”-ы тасалбар эрэлттэй байна

“Никитон” хамтлаг удтал хүлээлгэсэн шинэ тоглолтоо “Нандин шүтээн” нэртэйгээр ирэх гуравдугаар сарын 6-нд “УБ Палас”-ын концертийн их танхимд тоглох гэж байгаа билээ. Тэгвэл “Никитон”-ы фэнүүдийн тэсэн ядан хүлээж буй тоглолтыг тасалбарыг хоёрдугаар сарын 21-нд буюу сар шинийн битүүний өдрөөс эхлэн худалдаанд гаргасан юм. 

“Нандин шүтээн” тоглолтын тасалбар суудлаасаа хамаараад 20, 40, 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг “Hi-Fi” CD shop, “УБ Палас”-ын кассаар худалдахаас гадна 1109-т захиалбал үнэгүй хүргэж өгч байгаа. Өнөөдөр 12.00 цагийн байдлаар 1109-т зөвхөн 100, 80 мянган төгрөгийн дундуур эгнээний тасалбарууд үлдсэн байна. 1109-т хулдаалагдаж байсан “Нандин шүтээн” тоглолтын энгийн эгнээний буюу 20, 40, 60 мянган төгрөгийн үнэтэй тасалбар цагаан сарын үеэр хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин “Hi-Fi” CD shop-д 377 тасалбар ирснээс 120-оод нь зарагдсан гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж