Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ыг ирэх сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд тэмдэглэхээр болжээ. Энэхүү баярыг БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Монгол аялал” холбоо хамтран зохион байгуулдаг. “Мөсний баяр”-ын үеэр мөсөн шагай, морин чарга, тэшүүр, мөсөн дээрхи олс таталт, гар барилдаан, ардын дууны тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах гэхчилэн авхаалж самбаа, тэвчээр хатуужил шалгасан олон уралдаан болох гэнэ. “Мөсний баяр” нь Монголын аялал, жуулчлалын холбооноос зохион байгуулж буй “Нүүдэлчдийн өвөл 2012” наадмын нэг хэсэг бөгөөд тус наадам бүргэдийн баяр, тэмээний баяраар үргэлжлэн ирэх сарын 8-нд өндөрлөх ажээ.
Д.Жаргалсүрэн