
хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ
зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилготой
“Үнэт цаасны мэдлэг олгох сургалт”-ыг өнөөдөр зохион байгуулах байсан ч хоёрдугаар
сарын 29-нд болгон хойшлуулжээ. “Express tower”-т болох 60
дахь удаагийн сургалтад одоогийн байдлаар 70 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд 50
хүнийг хамруулж, үлдсэн 20-ийг нь дараагийн сард болох сургалтад оролцуулахаар
болжээ.
Сургалт ажлын 7
өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн арилжаа, судалгаа,
мэдээлэл технологи, бүртгэл зэрэг бүхий л салбарын ахлах мэргэжилтэнгүүд болон
Монгол банк, Брокер, дилерийн компаниуд, Арилжаа эрхлэгчдийн холбоо, МУИС-ийн
Эдийн засгийн сургуулийн багш, судлаачид эдийн засгийн ойлголтууд, тэр дундаа
хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэг, мэдээллиийг танилцуулах ажээ. “Үнэт цаасны мэдлэг олгох сургалт”-ын дараа
шалгалт авч, амжилттай суралцагчдад сертификат олгох юм байна.
У.Болор