Хөвсгөл нуурын эрэгт олон мод хяджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нуурын эрэгт олон мод хяджээ

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хил хязгаараас чөлөөлсний улмаас экологийн сүйрэл нүүрлэж болзошгүй болжээ. Нуурын орчмыг хамгаалалтад авснаас Хатгал тосгоны оршин суугчид Монгол Улсын иргэдийн нэг удаа өрхийн зориулалтаар үнэгүй авах газраас авч чадахгүй, хашааны газраа ч өмчилж чадахгүй өдий хүрчээ. Иймээс цогцолбор газраас чөлөөлж тэдгээр иргэдийг газартай болгох гэсэн биш урвуу үр дүнд хүрч буйг нутгийн иргэд ярьсан байна.

Чөлөөлсөн газраас Хатгал тосгоны уугуул арваадхан айл аваад бусдад нь нийслэлийнхэн эзэн суучихсан гэнэ. Бас нуурыг хамгаалах ёстой цогцолбор газрын удирдлагууд Хөвсгөл нуурын эрэгт гурван мянга гаруй мод хядаж байшин барилгад хэрэглэсэн нь түүхэнд байгаагүй бусармаг хэрэг болсныг нутгийнхан илчилжээ. Ингэснээр Төв Азийн хамгийн гүн, цэнгэг уст нуур болох Хөвсгөл далай ээжид дахин аюул тулгарсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж