УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Лаос ард улсын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Пани Ятодүгийн айлчлал гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Лаос ард улсын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү төлөөлөгчдийнхөө хамтаар өнөөдөр 11.45 цагт Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, цэцэг өргөлөө. Мөн дараа нь Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Лаос ард улсын Үндэсний ассамблейн дарга Пани Ятодүг төлөөлөгчдийнх нь хамт угтан авч, дурсгалын зураг татууллаа.
Одоо УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндэсний ассамблейн дарга Пани Ятодутай Төрийн ордон дахь албан өрөөндөө уулзалт хийж байна. Дээрх арга хэмжээний дараа хатагтай Пани Ятоду УИХ-ын чуулганы танхимыг үзэж сонирхох аж. Энэ нь УИХ-ын чуулганы танхимын ширээ, сандал зэргийг Лосын улаан модоор урлаж тохижуулсантай холбоотой ажээ. Үдээс хойш нь Лаосын Үндэсний ассамблейн дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан Ерөнхий сайд Сү.Батболдтой уулзана. Дараа нь сэтгүүчидтэй уулзан товч ярилцлага өгөх юм.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Дарь