Хьюстоны “сүүлчийн” зураг олныг эгдүүцүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Хьюстоны “сүүлчийн” зураг олныг эгдүүцүүлэв

Америкийн National Enquirer таблоид сэтгүүл хавтсандаа талийгч Уитни Хьюстоны австай зургийг нийтэлснээрээ хэвлэл болон нийгмийн сүлжээнүүдээр ихээхэн эгдүүцлийг төрүүлсэн тухай Metro мэдээлж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн бүрлээчийн задгай австай зургийг “Уитни: сүүлчийн фото” гэсэн нэртэйгээр нийтэлсэн юм. Сэтгүүл дотор оршуулах ёслолын сурвалжлага байжээ. Энд, тухайлбал, дуучныг өөрийнх нь дуртай байсан нил ягаан даашинз, алтадсан гутал, 320 мянган фунтын үнэ бүхий гоёл чимэглэлтэй оршуулсан тухай дурьдсан байна.

National Enquirer-ийнхэн гэрэл зургийг ёслолд оролцсон хэн нэгэн авсан тухай дурдахдаа хэн гэдгийг нь хэлэхээс татгалзжээ. Дээрх гэрэл зургийг нийтэлсэн нь твиттер болон хэвлэлүүдээр таагүй сэтгэгдлийн шуургыг дагуулсан байна. Тухайлбал, Washington Post, дээрх сэтгүүл хэм хэмжээг давсан бөгөөд ийм нийтлэл нь ёс зүйд нийцэхгүй гэж онцолжээ. Твиттерт харин, ийм зураг нийтэлж борлуулалтаа нэмэгдүүлэх нь ичгэвэртэй, Хьюстоны гэр бүлийг хүндэтгэсэнгүй, сүүлийнх нь “оромжинд” нь хүртэл сэтгүүлчид дуучныг тайван байлгасангүй гэсэн сэтгэгдлүүд давамгайлж байна.

Washington Post-д мэдээлснээр, National Enquirer өмнө нь ч ийм үйлдэл хийж байжээ. Уг сэтгүүл 1977 онд Элвис Преслигийн авсан дахь зургийг нийтэлж олон нийтийн жигшлийг төрүүлж байсан байна. Уг дугаар тухайн үедээ 6,5 сая борлогдож байжээ.

Эх сурвалж: www.metro.co.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж