Сар шинийн баяраар амарсан хүнсний дэлгүүр, томоохон зах, худалдааны төвүүд шинийн гуравнаас ердийн цагийн хувиарын дагуу ажиллаж эхэлжээ. “Барс”, “Хүчит шонхор” захууд хэвийн үйл ажиллагаанд шилжсэн бол “Хархорин” зах маргаашнаас ажиллаж эхлэх гэнэ. Харин “Нарантуул” худалдааны төвийнхөн ирэх гуравдугаар сарын 7-ныг хүртэл дахин арваад хоног амрах юм байна.
Д.Жаргалсүрэн