Говьсүмбэрчүүд тамхины эсрэг

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрчүүд тамхины эсрэг

Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр “Эрүүл ажлын байр бий болгох төсөл”-ийн хүрээнд дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хорт зуршлаас татгалзах чиглэлээр олон ажил зохион байгуулсны дүнд хөдөөд анхны тамхигүй байгууллага бий болжээ. Говьсүмбэр аймгийн Нутгийн удирдлагын ордон 100 хувь тамхигүй бүс болсон бөгөөд Нутгийн удирдлагын ордны өрөө тасалгаа, бие засах газар, автомашины зогсоол гээд эргэн тойрны 50 метрт тамхи татахыг хориглосон байна. Ингэснээр дам тамхидалтад өртөж эрүүл мэндээрээ хохирохоос сэргийллэх, тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гаргах орчин бүрдүүлэх, байгууллагын ариун цэвэр, соёл, аюулгүй байдлыг хангах сайн талтай ажил болжээ.Говьсүмбэр аймаг нь 14508 хүн амтай агаад аймгийн иргэдийн 10 орчим хувь нь тамхиталтаас шалтгаалсан өвчлөлд өртсөн байна. Харин өвчлөлд өрсөн 75 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байдаг ажээ.

                                                                                                                                    Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж