МАН-ынхан өнөөдөр Тусгаар тогтнолын ордондоо шинэллээ. Сар шинийн золголтод МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нараас гадна тус намын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мөн МАН-ын ахмад гишүүд хүрэлцэн ирсэн байв. МАН-ынхны хэлснээр бол гурван үеийнхний сар шинийн золголт болж буй нь энэ ажээ.
Усан луу жилийн сар шинийн золголттой давхцуулан МАН-ын удирдлагууд Монголын нууц товчоо зохиолыг, морин хуурын хамт Хүндэтгэлийн их танхимдаа ёсчлон залсан юм. Соёмбо үсгийг сийлсэн морин хуурыг залсан нь төр төвшин, түмэн олон амгалан байхыг билигджээ.
Г.Дарь