Баяр үргэлжилсээр байна. Саяхан л сар шинийн баяраа тэмдэглэсэн монголчууд хэдийнэ Мартын 8-ны тухай ярьж эхэлжээ. Ирэх гуравдугаар сарын 8-нд “Sweetymotion” хамтлагийнхан бас нэгэн тоглолтыг эмэгтэйчүүддээ бэлэг болгон хийх гэж байна. Тэд энэ удаагийн тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд тоглох аж. Хамгийн сонирхолтой нь, тэдний тоглолтод дан эрэгтэй уран бүтээлчид оролцох гэнэ. “Sweetymotoion” хамтлагтай хамтран “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог, С.Жавхлантөгс нарын дуучид оролцох бол “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог, төгөлдөр хуурч Б.Чинбат нар хамтран “Аравт” киноны хөгжмөөр бэлэг барих гэнэ лээ.
М.Урин