Туслах дүрийн шагнал эзэддээ очлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Туслах дүрийн шагнал эзэддээ очлоо

“Оскар” үргэлжилж байна. Гадаад хэл дээрх шилдэг киногоор Ираны кино найруулагч  Асгар Фархадийн бүтээл “A Separation” кино “Оскар”-ын шагнал хүртлээ. Берлины кино наадмаас “Алтан баавгай” шагнал авч, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн уг киногоо дэлгэцийн бүтээл болгохоор эрх баригчдаас зөвшөөрөл авахын тулд найруулагч Асгар Фархади хоёр жил гаруй хөөцөлдсөн гэдэг. Шилдэг нүүр хувиргалттай бүтээлийн шагналыг “Төмөр хатагтай” киноны Брит Марк, Рой Хелланд нар авсан бол шилдэг хувцас, дизайны  шагналын эзнээр  “Уран бүтээлч” киноны Марк Бридж шалгарлаа. “Оскар”-ын том шагналын нэг болох шилдэг туслах дүрийн шагнал “Тус” киноны дүрийг бүтээсэн жүжигчин Октавиа Спенсер, “Анхдагчид” киноны Кристофер Пламмер нарт очжээ. Баярлаж, догдолсондоо нулимсаа барьж дийлээгүй бүсгүйг тайзнаас буухад хөтлөгч Билли “Энэ чинь л Оскар шүү дээ” гэж учирласан гэнэ. Одоогийн байдлаар есөн Оскар хэдийн эзэндээ очжээ. Жүжигчин Гвинет Пэлтроу, Роберт Дауни нар шилдэг баримтат киноны шагналыг “Undefeated” киноны уран бүтээлчдэд гардуулжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж