Сар шинийн өдрүүд буюу энэ сарын 21-нээс 26-ны хооронд Замын цагдаагийн газрын жижүүрт зам тээврийн осол хэргийн шинжтэй 473 дуудлага ирсэн байна. Үүнээс хүн гэмтсэн осол 49 гарч, 63 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Мөн эд материалын хохиролтой осол 133 бүртгэгдсэн юм. Дээрх өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 344 зөрчлийг илрүүлсэн байна. Ингэснээр гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чаджээ. Баярын өдрүүд дууслаа гэж санаа амрах болоогүй гэнэ. Учир нь өнөөдрөөс ажлын өдрүүд эхэлсэн тул ард иргэд хамт олноороо архидан согтуурах үзэгдэл ихэсдэг ажээ. Тиймээс замын цагдаагийн газраас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Д.Жаргалсүрэн