Винни Дэл Негро ажлаасаа халагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Винни Дэл Негро ажлаасаа халагдлаа

Тэрээр өчигдөр багийн ерөнхий менежер Гээр Формантай уулзаад энэхүү
шийдвэрийг гаргажээ. Домогт түүхтэй энэ багийг 2 жил удирдах хугацаандаа
улирлыг 41 хожил 41 хожигдолтойгоор дуусгаж плей-оффт 2 жил дараалан
шалгаруулж чадсан нь түүний амжилт юм. Эх сурвалжын мэдээлж байгаагаар
багийн дэд ерөнхийлөгч Жон Паксон Дэл Негрог заамдан авч уураа
илэрхийлсэн гэж мэдээлж байна. Үүний шалтгаан нь төвийн тоглогч Жоаким
Ноаг гэмтэлтэй байхад нь талбай дээр олон минутаар тоглуулж байгааг нь
буруушаасан бололтой. Багийн удирдлагуудын зүгээс хөлөндөө гэмтэлтэй
байсан Ноагын тоглох хугацаанд хязгаарлалт хийгээд байсан ч
дасгалжуулагч түүнийг нь тоогоогүй ажээ. Уг нь Дэл Негро өнгөрөгч оны
12-р сард халагдах тухай яриа гарч байсан юм. Хэдийгээр 3 жилийн
гэрээтэй ажиллаж байсан ч ийнхүү 1 жилийн өмнө халагдаж, түүнд багийн
зүгээс 1,9 сая доллар өгөхөөр болсон байна. Одоо багийн ерөнхий менежэр
Форман шинэ дасгалжуулагчын эрэлд гараад байгаа гэнэ. Тэдний хараанд
Эвэри Жонсон, Дог Коллинс болон Бостон Сэлтиксийн туслах дасгалжуулагч
Том Тибодэй, Юта Жаазын туслах Тирон Корбин, Нью Жэрси Нэтсийн
дасгалжуулагч асан Лоурэнс Франк нар багтаад байгаа тухай эх сурвалжууд
мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж