Бүртгэлд ороогүй эм борлуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Бүртгэлд ороогүй эм борлуулж байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд худалдаалж байгаа эм, био бэлдмэл,эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийсэн байна. Зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил шалгалтын үеэр ихэвчлэн илэрсэн байна. Нийт 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй байна. Мөн чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байсныг илрүүлж, хариуцлага хүлээлгэжээ.

Уг шалгалтад аймаг, сум, хотод үйл ажиллагаагаа явуулдаг гуч гаруй эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлдэг 100-аад байгууллага, 800 гаруй эмийн сан, хуурамч эм худалдаалж болзошгүй зах, эмнэлэг доторх, хүнсний худалдааны цэг гээд манай улсад бүртгэлтэй эм хангамжийн байгууллагуудын 85 орчим хувийг хамарсан байна.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж