Цагаан сарын шинийн 15-наас урьтан луу жилийнхээ заслыг хийлгэх гэсэн иргэдийн цуваа Гандантэгчилэн хийдэд тасрахгүй байна. Өнгөрсөн туулай жилд сүсэгтэн олон жилийнхээ заслыг 5000-8000 төгрөгт багтаан хийлгэж байсан бол энэ жил 10-15 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин тавгийн идээтэй хурал, номуудад иргэд өөрсдөө идээ, будаагаа засч, очдог тул үнэ ханш нь нэмэгддэг байна. Гэхдээ Гандантэгчилэн хийдийг зорьж буй сүсэгтэн олон буяны хурал, номын үнэ ханш өссөнд төдийлөн дургүйцээгүй бөгөөд тухайн хүний сүжгээр болдог хэмээж байна. Гандантэгчилэн хийд сүсэгтэн олонд зориулж шинийн найман болон 15-нд үнэгүй ном хурах ажээ.
А.Зул