Рэйн дуучин цэрэг болно

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Рэйн дуучин цэрэг болно

БНСУ-ын нэрт дуучин Рэйн цэргийн алба хааж байгаа. Харин одооноос эхлээд түүнийг дуучин цэрэг болно хэмээн тус улсын Батлан хамгаалахын яамнаас мэдээлэв.

Дуучин Рэйн буюу Жун Жэй Хүн өнгөрсөн аравдугаар сард хуулийн дагуу армид хоёр жилийн албаа хаахаар ирсэн юм. Тэрбээр цэргийн албаны үлдэж буй хугацаанд Батлан хамгаалах яамны суваг “Форсес” телевизийн нэвтрүүлгүүд болоод долоо хоног тутмын концертод нь оролцож, бас цэргийн ангиудаар аялан тоглолт хийх гэнэ. Хэдийгээр БНСУ-ын залуус 20 хүрээд цэрэгт заавал явдаг ч Рэйн бусад алдартай оддын адилаар нэлээд хожуу буюу 29 настайдаа цэргийн албанд элссэн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж